Ер бусын гайхалтай байгалийн 10 үзэгдэл

>> Monday, July 26, 2010

1. Туйлын туяа (Aurora Borealis)


Энэ дэлхий дээрх хамгийн сайхан үзэгдлүүдийн нэг бол яах аргагүй Туйлын туяа буюу Aurora Borealis билээ. Ихэвчлэн туйлын бүсүүдэд ионесфер давхаргад харагддаг байна.



2. Мамматус үүлнүүд (Mammatus Clouds)


Энэ үзэгдлийг тайлбарлахаасаа илүүтэйгээр зурагнаас нь харвал илүү ойлгомжтой байх. Ийм сонин, гайхалтай хэлбэртэй үүл нь заримдаа хэдэн зуун км хүртэл үргэлжилдэг байна. Mammatus үүлнүүд нь араасаа ихэвчлэн шуурга дагуулдаг.



3. Улаан түрлэг (Red Tides)


Аварга цуст давалгаа шиг харагдаж байна уу? Энэ бол далай тэнгист ургадаг Algae хэмээх замагны цэцэглэлтийн үеэр ийнхүү цусанд будагдсан юм шиг харагддаг байна.

4. Мөсөн өргөс (Penitentes)


Энэхүү гайхалтай мөсөн өргөснүүд нь ихэвчлэн мөнх цаст уул, мөсөн голуудад дайралддаг ба Penitentes гэж нэрлэгддэг. Нарны туяа цасны гадаргуун дээр жигд биш туссанаас үүсдэг байна.



5.Нүүдэг чулуунууд (Sailing Stones)



Хэдэн зуун фунтын жинтэй чулуунууд тодорхой хугацаанд хүн болон амьтны ямар ч оролцоогүйгээр хэдэн арван метр газар нүүж хөдөлсөн байдаг. Үүний учир одоо хүртэл тайлагдаагүй ба эрдэмтдийн үзэж буйгаар хүчтэй салхи, гулгамтгай хөрс нөлөөлдөг байж болох гэнэ.



6.Supercells


Supercell гэдэг нь ихэвчлэн хүчтэй шуурганаас дахин өөр шуурга тусгаарлагдаж гарах, эсвэл нэг том шуурга хоёр хуваагдах үзэгдэл юм. Мөн Торнадо хар салхи үүсгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.




7. Галт эргүүлэг (Fire Whirls)


Гал тодорхой нөхцлүүдийн дор агаарын босоо эргүүлэгт орсноор мөн адил галт эргүүлэг болон хувирдаг. Энэ нь маш сонирхолтой үзэгдэл бөгөөд 1-200м хүртэл өндөртэй байдаг.




8. Мөсөн дугуй (Ice Circles)


Хүйтний улиралд зөөлөн урсгалтай голд Ice disk буюу мөсөн диск бий болдог. Өөрөөр хэлбэл тухайн мөсөн диск нь төвдөө зузаан, ирмэгээрээ нимгэн байдаг тул голын зөөлөн урсгалд эргэлдсээр байгаад дугуй хэлбэрийг олдог байна.




9. Gravity Waves


Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол усанд чулуу хаяхад долгион үүсдгийг бид мэднэ. Тэгвэл үүнтэй адилаар агаар мандалд ч иймэрхүү долгионууд үүсдэг юм байна. Энэхүү долгионыг үүсгэгч "чулуу" нь уул нуруудын хотгор гүдгэрийг дамжиж долгиолсон салхи, мөн түүнчлэн ширүүн аадар бороо зэрэг байдаг аж.




10. Галт солонго (Fire Rainbow)


Галт солонго нь өндөрт гарсан нарны гэрэл далайн түвшнээс маш өндөрт байгаа тунгалаг сэмжин үүлнүүдээр дамжин гарахдаа зургаан талт хавтгай кристалууд дээр ойход үүсдэг сонирхолтой үзэгдэл юм.


5 сэтгэгдэл:

Миний блог July 26, 2010 at 10:38 PM  

Хоох гоё юм аа. Сонирхолтой байлаа. Algae гэж замаг шүү.

Унага July 27, 2010 at 9:24 AM  

аан, би харин ургамлуудын монгол нэрүүдийг нь сайн мэддэгүй ээ :P хэлж өгсөнд баярлалаа

Erdenechimeg Myatav July 30, 2010 at 6:06 PM  

Их сонирхолтой зүйл хэлж өгсөн баярлалаа

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP