Эрчүүдэд тавьдаг хамгийн хэцүү 5 асуулт

>> Tuesday, October 5, 2010

Хүүхнүүдийн зүгээс эрчүүдэд тавидаг, магадгүй зарим эрчүүдэд хариулахад төвөгтэй байдаг, заримд нь бүр нэн төвөгтэй байдаг таван асуултад хэрхэн зөв хариулах талаар орууллаа. Мөн хэлж болохгүй, хэлбэл хэрүүл, цаашлаад юу  ч болж мэдэх тохиромжгүй хариултуудыг бас доор нь жагсаалаа. За тэгээд мэдээд авчихсан байхад илүүдэхгүй биз ээ.

Read more...

Christian Ronaldo-ийн найзалж байсан 28 бүсгүй

Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Christian Ronaldo-г хаанаас нь ч харсан сайхан залуу гэдэгтэй хэн хүн маргахгүй биз ээ. Тиймээс ч зуу зуун охид бүсгүйчүүд түүний  араас хошууран гүйдэг нь зүйн хэрэг. Харин түүнтэй хамт байсан охид ямар байдаг бол? Ямартай ч сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс түүний үерхэж байсан найз бүсгүйчүүдийнх нь жагсаалтыг орууллаа.

Read more...

Morgan Freeman шалдаа буусан нь :P

>> Monday, October 4, 2010

Холливудын алдарт жүжигчин Morgan Freeman-ийг та бид олон сайхан киногоор нь мэдэх билээ. Тэрбээр Оскарын шагналд Street Smart, Driving Miss Daisy, The Shawshank Redemption, Invictus зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байсан бөгөөд 2005 онд Million Dollar Baby киногоор Оскарын шагнал хүртэж байжээ. Randomblog.org хэмээх сайт дээр түүний тоглосон дүрүүдээр албан тушаалын шатлал гаргасан байсан нь их хөгжилтэй санагдсан тул зурган дээр нь жаахан засвар хийгээд та бүхэнд хүргэж байна.

Read more...

Хүний тархины тухай 10 баримт

Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч яалт ч үгүй хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол тархи юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол цөм болсон энэ эрхтэн өнөө хэр нь бүрэн дүүрэн нууцаа нээгээгүй байна. Гэвч эрдэмтдийн уйгагүй судалгааны ачаар тодорхой хэмжээний нээлтүүд хийгдсэн ба эдгээртэй холбоотой баримт, мэдээллүүд ихээр цацагджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой байж болох 10 баримтыг та бүхэнд хүргэж байна.

Read more...

Хөгжилтэй "самбар" барисан орон гэргүйчүүд

>> Tuesday, September 28, 2010

Орон гэргүй, өөрийн орлогогүй хүмүүсийн хувьд гуйлга гуйх нь мөнгө олох хамгийн түгээмэл хэлбэр байдаг. Харин зарим нэгнийх нь хувьд бусдаар өрөвдүүлж мөнгө салгах биш, хөгжилтэй ч гэмээр байдлаар илүү их мөнгө олдог бололтой. Янз бүрийн инээдтэй үг бичсэн самбаршуу юм барисан эдгээр нөхдүүдэд инээд бэлэглэсэнд нь талархая :D



Read more...

Орчин цагийн хамгийн сонирхолтой 5 зэвсэг

>> Sunday, September 26, 2010

electromagnetic personnel interdiction controlХүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш дайтсаар ирсэн. Одоо ч зарим газар дайтаж л байна. Мэдээж дайн байлдаанд зэр зэвсэг хамгаас чухал. Орчин цагийн дайнд бидний мэдэхээс арай өөрөөр байлдах юм шиг байна. Учрыг мэдэхийг хүсвэл бидний бэлдсэн мэдээллийг сонирхоорой. Нэг зүйл онцолж хэлэхэд АНУ энэ салбартаа тэргүүлж байгаа бололтой. Мөн аминд халгүй технологиуд ч түлхүү хөгжүүлэгдэж байгаа юм байна.

Read more...

Газар дээрх хамгийн хурдан 10 амьтан

>> Saturday, September 25, 2010

Хорвоо дэлхий дээр түг түмэн зүйлийн амьтад оршин байдаг билээ. Түүний дотор хуурай газрын амьтад нэн олон. Тэгвэл газрын амьтдаас хамгийн хурдан нь ямар амьтад байдаг бол?  Судлаачдын олж тогтоосон хамгийн хурдан 10 амьтны тухай мэдээлэл болон сонирхолтой видеонуудыг орууллаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.


Read more...

Энэ бол ХАЙР

>> Friday, September 24, 2010

               This is Love (18 pics)        This is Love (18 pics)

Read more...

Киноны визуал эффектүүд хэрхэн хийгддэг вэ?

>> Wednesday, September 22, 2010

Digital Domain нь олон арван гайхалтай кинонуудын визуал эффектийг хийсэн компани юм. Эдгээрээс дурдвал Titanic, Pirates of the Caribbean 3, Transformers, The Curious Case of Benjamin Button, I Robot зэрэг маш олон кино бий. Эдгээр онцгой эффектүүд хэрхэн хийгддэг талаар хүн бүр сонирхдог. Тийм учраас Digital Domain-ий кино тус бүр дээр хэрхэн ажилласан талаарх видеонуудыг хүргэж байна.

Read more...

Хамгийн сонирхолтой 5 эрлийз амьтан

>> Tuesday, September 14, 2010

Эрлийз хүмүүс зөндөө байдаг. Түүнтэй адилхан эрлийз амьтад ч энэ ертөнцөд олон байдаг аж. Миний мэдэхээр морь, илжиг хоёрын эрлийзийг луус, үхэр сарлагийн эрлийзийг хайнаг гэдэг. Үүнтэй адилаар нэг төрөл зүйлд багтах (биологийн хэллэгийг сайн мэдэхгүйг өршөөнө үү) бусад амьтад ч эрлийз үр төл төрүүлдэг байна. Эдгээрээс хамгийн сонирхолтойг нь та бүхэнд хүргэж байна.

Read more...

Кино ертөнцөд амилсан 10 эмэгтэй комик дүр

>> Monday, September 13, 2010

Комик ном зохиолд супер баатруудын бүхэл бүтэн ертөнц бий. Энэ ертөнцөд онцгой ховор чадалтай, ер бусын чадвартай, үзэсгэлэн гоо эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Зарим нэр алдартай нь кино ертөнцөд ч амилдаг. Тиймээс эдгээр супер баатруудын комик дүр болон кино дүрийг харьцуулсан зургуудыг толилуулж байна. Мөн эрэгтэй баатруудыг ч гэсэн орхиогүй байгаа :D


Read more...

Шар айргийг ашиглаж болох 8 зүйл

>> Saturday, September 11, 2010

Өмнө нь бид Колаг юунд ашиглаж болох талаар оруулж байсан билээ. Харин энэ удаад шар айргийг хэрхэн ашиглаж болох талаар хамтдаа сонирхоцгооё. Мэдээж хамгийн сайхан бөгөөд үр өгөөжтэй ашиглах тал нь ходоодондоо оруулах гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу гэж бодож байна :P Хэдийгээр цомхон боловч сонирхолтой, бас мэдүүштэй мэдээллийг хүлээн авна уу


Read more...

Disney-ийн 20 сайхан залуу

>> Thursday, September 9, 2010

Алдарт Disney-ийн дүрүүдийг дэлхий даяараа мэдэх биз ээ. Тиймдээ ч эдгээр дүрүүдийг маш олон уран бүтээлчид өөр өөрсдийн санаагаар баяжуулан зурж, хувиргахад гайхаад байх явдалгүй байдаг. Эдгээр уран бүтээлчдийн нэг David Kawena-ийн шилдэг 20 зургийг толилуулж байна. Тэрбээр Disney-ийн эрэгтэй дүрүүдийг орчин үеийн болгож илүү бодит, дур булаам сайхан болгож зуржээ.


Read more...

Мэс заслын үеэр сонсохоос аймаар үгнүүд

>> Monday, September 6, 2010

Гоо сайхных биш л бол хүмүүс сайн дураараа мэс засалд ороод байдаггүй. Мэдээж хүн болгонд айдас төрүүлдэг болохоор тэр шүү дээ. Үүнийг хийж буй мэс засалчдын баг бол хамгийн хариуцлагатай хүмүүс байдаг. Тэдний нэг буруу үйлдэл өвчтөнийг үхэлд ч хүргэж мэднэ. Та мэс засал хийлгэж байхад эмч нарын амнаас дараах үгнүүд гарвал үнэхээр аймаар биш гэж үү :P Мэдээж энэ бол наргиа юм.


Read more...

Кинонд тоглохын тулд жингээ өөрчилсөн 13 жүжигчин

>> Saturday, September 4, 2010

Жүжигчин хүн гэдэг зөвхөн жүжиглээд зогсохгүй, тухайн дүрдээ орж илүү сайн гаргахын тулд юу эсийг хийх билээ. Зан ааш, стиль имижээсээ эхлээд өөрийн биеийн жингээ хүртэл өөрчилдөг байна. Хамгийн сонирхолтой нь тэд жирийн хүний хүсээд ч хүрэмгүй өөрчлөлтийг хэдхэн сарын дотор хийдэг нь гайхалтай.  Киноныхоо төлөө жингээ өөрчилж байгаа олон жүжигчин байдаг ч арай сонирхолтой 13-ийг нь хүргэж байна.

Read more...

Газарзүйн сонирхолтой баримтуудаас..

>> Friday, September 3, 2010

Канад нь газар нутгаараа дэлхийд хоёрт ордог улс боловч бас гайхуулах бахархах зүйлс ихтэй орон. Дэлхийн бүхий л нууруудын (хиймэл биш) 50-иас дээш хувь нь Канадад байдаг.  Гурван км квадратаас дээш талбайтай нууруудын тоо л гэхэд 31,752 байдаг ба нийт газар нутгийнх нь 9 хувь нь цэвэр усаар бүрхэгдсэн юм байна.



Read more...

Хүний биеийн тухай сонирхолтой 13 баримт

1. Хүний ходоодны хүчил цайрыг хангалттай хайлуулчихаж дөнгөдөг. Азаар бидний ходоодны ханан дахь эсүүд маш хурдан шинэчлэгддэг ба үүний ачаар хүчлэндээ цоордоггүй юм байна.

2. Хүний уушиганд 300000 гаруй хялгасан судас байдаг. Хэрвээ эдгээрийг залгах юм бол 2400 км болдог гэнэ.

Read more...

Өөрсдийнхөө бүтээлд амиа алдсан 10 эрдэмтэн, зохион бүтээгч

>> Monday, August 30, 2010

10. Henry Winstanley


Henry Winstanley нь Английн хамгийн алдартай гэрэлт цамхагийн архитектор инженер байв. Тэрбээр анхны Eddystone-ий гэрэлт цамхагийг барьжээ. Гэвч тэрбээр шуурганы үеэр өөрийн бүтээсэн гэрэлт цамхагийнхаа хүчин чадлыг шалгаж байх үедээ нас барсан байна. Гэрэлт цамхаг нурж Winstanley таван хүний хамт амь эрсэджээ.




Read more...

Кока Колаг ашиглаж болох 12 зүйл

>> Monday, August 23, 2010


Read more...

Байгаль эхийн бүтээсэн гайхалтай 7 "урлагийн" бүтээл

1. The Wave, Arizona

Wave нь гэрэл зурагчид болон аялагчдын хувьд үнэхээр сэтгэл татам газар юм. Энэ нь аль дивангарын динозаврууд ноёлж байсан 190-ээд сая жилийн өмнө үүссэн тогтоц бөгөөд салхи болоод усны нөлөөн дор элэгдэж одоогийн гайхамшигт хэлбэрээ олсон байна.
the_wave-1.

Read more...

Станислов Петров – Магадгүй дэлхийг сөнөхөөс аварсан хүн

>> Saturday, August 7, 2010

Хүйтэн дайн оргилдоо хүрч Орос Америкууд бие биенийхээ эсрэг олон арван цөмийн зэвсэг чиглүүлэн тавьсан байв. Сэжигтэй санагдсан жижиг мэдээлэл ирэхэд ч цөмийн дайн эхэлж болох байсан ба энэ хоёр улс байтугай нь газрын хөрснөөс арчигдаж хэдэн зуун сая хүн үхэлд хүрэх байжээ.


Read more...

Анх сонгогдсон жүжигчид нь кинондоо тоглосон бол...

>> Thursday, August 5, 2010

1. Brokeback Mountain (2005)

Brokeback Mountain кинонд Ledger болон Gylenhaal нараас гадна Mark Wahlberg, Joaquin Phoenix, Josh Hartnett, Colin Farrel болон Billy Crudup нарын хэд хэдэн жүжигчдийг тоглуулахаар сонирхож байжээ. Эдгээрээс мэдээж хамгийн сонирхолтой нь Мatt Damon ба Ben Affleck нар биз ээ.



Read more...

Согтуу байхдаа интернэтэд хийж болохгүй 10 үйлдэл

>> Tuesday, August 3, 2010

Гэртээ согтуу ирээд интернэтэд орох нь хэдий хөгжилтэй байж болох ч маргааш нь бас яггүй асуудлуудтай тулгарч магадгүй шүү. Ямартай ч танд хэрэг болж магадгүйн үүднээс согтуу байхдаа интернэтэд хийж болохгүй 10 үйлдлийг танилцуулъя. Хүн бүр согтохдоо адилгүй ч ерөнхий нийтлэг байдлаар нь оруулсан болно.

Read more...

Хамгийн алдартай 10 сүүлчийн зураг

>> Monday, August 2, 2010

Waveandcouple
Таны үхэхээсээ өмнө авахуулсан хамгийн сүүлчийн зураг тань ямар байх бол? Эсвэл таны авсан гэрэл зураг таны үхлийг гэрчилж байвал ямар вэ? Тэгвэл тус бүрнээ түүх агуулсан, түүхийг бүтээгчдийг буулгасан эдгээр 10 зургийг бяцхан тайлбарын хамт сонирхоно уу.



Read more...

Жүжигчин Heath Ledger - ийн 15 өөр дүр төрх

>> Tuesday, July 27, 2010

1. The Imaginarium of Doctor Parnassus (2009)


Read more...

Ер бусын гайхалтай байгалийн 10 үзэгдэл

>> Monday, July 26, 2010

1. Туйлын туяа (Aurora Borealis)


Энэ дэлхий дээрх хамгийн сайхан үзэгдлүүдийн нэг бол яах аргагүй Туйлын туяа буюу Aurora Borealis билээ. Ихэвчлэн туйлын бүсүүдэд ионесфер давхаргад харагддаг байна.

Read more...

Дэлхийн 1-р дайны үеийн 20 гайхалтай өнгөт зураг

>> Sunday, July 18, 2010


Дэлхийн 1-р дайн 1914 оны 7-р сарын 28-аас 1918 оны 11-р сарын 11 хүртэл үргэлжилжээ. Энэхүү дайн нь тухайн үедээ дэлхийд хүчирхэг байсан улс гүрнүүдийг "Холбоотон" болон "Төвийн хүчнийхэн" хэмээсэн хоёр хэсэгт хуваагдан байлдахад хүргэжээ. Нийт 16 сая хүн нас барсан ба эдгээрийн 9.7 сая нь цэрэг дайчид, үлдсэн нь энгийн иргэд байсан байна. Тухайн үед өнгөт зургийн түүх дөнгөж эхэлж байсан гэж хэлж болох ба 1-р дайны үеийн цэрэг дайчид, энгийн ард иргэдийн амьдралыг харуулсан эдгээр зургууд нь түүхийн ховор, чухал баримт юм.

Read more...

Хамгийн алдартай 10 киноны хөгжим (#4-1)

>> Saturday, July 17, 2010

4. James Horner – Braveheart theme (Braveheart киноны хөгжим)
Бидний сайн мэдэх Star Trek II, Cocoon, Aliens, Willow, Glory, A Beautiful Mind, болон Titanic зэрэг кинонуудын гайхалтай хөгжмүүдийг зохиосон хүн бол оркестрын болон киноны хөгжмийн зохиолч James Horner билээ. Түүний бас нэгэн алдартай бүтээлийг энд дурдахгүй байхын аргагүй. Энэ бол 1995 онд бүтээгдсэн Braveheart киноны хөгжим юм. Энэхүү кино нь оскарын шагналаас таван номинацид ялалт байгуулсан юм. Киноны хөгжмийн хувьд Ирландын үндэсний хөгжим болон бусад олон төрлийн аялгууг нэгтгэж өгснөөрөө гайхалтай болсон ба Лондоны Симфони Оркестр анх тогложээ.

Read more...

Хамгийн алдартай 10 киноны хөгжим (#7-5)

>> Wednesday, July 7, 2010

7.Alan Sylvestri - Forrest Gump suite (Forrest Gump киноны хөгжим)
Алэн Силвестри нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан хөгжмийн зохиолч юм. Найруулагч Роберт Земекистэй хамтран ажилласан бүтээлүүдээрээ ихэд алдартай. Тэрбээр Romancing the Stone, Back to the Future, Cast Away, The Polar Express, Beowulf, Forrest Gump зэрэг олон алдартай кинонуудын хөгжмийг бичжээ.
Forrest Gump нь 1994 онд анх дэлгэцэнд гарсан. Гол дүрд нь Том Хэнкс тоглосон бөгөөд Оскараас зургаан шагнал авсан байна. Театрт гарснаасаа хойш дэлхий даяар 667 сая доллар олсон бүтээл юм. Гэвч мэдээж энэхүү алдартай киног хөгжимгүйгээр нь төсөөлж боломгүй. Киноны сэтгэл хөдлөм хэсгүүд дээр хөгжмүүд нь гайхалтай сайхан зохицож үзэгчдийн сэтгэлийг татсан байдаг.

Read more...

W32 Nimda вирус ямар учиртай байв? (Тайлагдаагүй оньсогуудаас #1)

2001 оны 9 сарын 11-ний өдрөөс сар гаруйн өмнө АНУ кибер халдлагад өртсөн байдаг. 2001 оны 7 сард Майкрософтын IIS (Internet Information Services) веб сервер ажиллаж буй компьютерууд нэгэн ворм (worm) –оор халдварлажээ. Энэхүү ворм нь “N” тэмдэгтийн цуваагаар буфферыг дүүргэн buffer overflow хийж машин дээр ямар нэгэн код ажиллуулах боломжийг бий болгодог байсан байна. 7-р сарын 19 гэхэд нийт 350000 орчим компьютер энэхүү вормд өртсөн байв. Удалгүй энэ нь АНУ-ын Засгийн газрын серверүүд рүү довтлох зорилго бүхий тусгайлан төлөвлөгдсөн халдлага болох нь илэрчээ. 

Read more...

Хамгийн алдартай 10 киноны хөгжим (#10-8)

10. Enya – Book of Days (Far and away киноны дуу)

Эния бол Ирландын хамгийн алдартай дуучдын нэг төдийгүй, хөгжимчин, хөгжмийн зохиолч юм. Давтагдашгүй хоолой, үндэсний хөгжим зэргээрээ гайхамшигтай уран бүтээлийг туурвиж чаддаг. Тэрбээр зарагдсан цомгийнхоо тоогоор Ирланддаа U2-ийн ард ордог. Харин Far and Away нь найруулагч Рон Ховардын 1992 онд найруулан бүтээсэн кино бөгөөд Том Круз, Николь Кидман нар тоглосон юм. 1890-ээд оны үеийн Америкт өөрсдйин хувь тавилангаа хайхаар ирсэн хоёр Ирланд цагаачийн тухай өгүүлэх энэхүү кино нь мөн л үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл билээ. Харин киноны дуу нь киноноосоо илүү амжилт олсон гэхэд хилсдэхгүй. Анх Gaelic xэл дээр дуулагдаж байсан бол хожим нь англи хэл дээрх хувилбар нь гарчээ.

Read more...

Анхны компьютер Антикитера Механизм (Тайлагдаагүй оньсогуудаас #2)

Грекийн Антикитера нэрт арлаас 1901 онд шумбагчид нэгэн сонирхолтой олдвор олжээ. Энэ нь арлын эрэг дээрх сүйрсэн далайн хөлгийн үлдэгдлүүдээс олдсон механизм бүхий төхөөрөмж юм. Үүнийг Антикитера механизм (Antikythera Mechanism) гэж нэрлэдэг. Энэхүү төхөөрөмжийг судлахаар шинжлэх ухааны Антикитера төхөөрөмжийг судлах төсөл (Antikythera Mechanism Research Project) хүртэл бий болсон ба бүрэн нууц нь өдийг хүртэл тайлагдаагүй байна.

Read more...

The Bloop: Далайн ёроол дахь учир битүүлэг авиа (Тайлагдаагүй оньсогуудаас #3)

Bloop гэдэг нь NOAA (U.S. National Oceanic and Atmospheric Administration) –ийн усан доор илрүүлсэн ультра бага давтамж бүхий маш хүчтэй авиа юм. 1997 оны зун хэд хэдэн удаа энэ авиа баригдсан ба Номхон далайн өмнөд хэсгээс Өмнөд Америкийн өмнөд хэсэг хүртэл усан доор илэрчээ. Энэ авиа нь судлаачдын тависан мэдрэгчүүдэд сонсогдохоор хангалттай далайцтай байсан ба 5000 гаруй км-ийн хүрээнд мэдрэгдэж байсан байна.

Read more...

Багдадын баттерей (Тайлагдаагүй оньсогуудаас #4)

1936 онд Багдад хотын ойролцоо 2000 жилийн настай нэгэн тосгоны туурийг ухаж байх үед нэгэн сонирхолтой ваар олджээ. Энэ нь 6 инчийн өндөртэй шавар ваар бөгөөд дотроо ороохдоо гагнаж тогтоосон зэс ялтсан цилиндртэй. Цилиндрийн доод хэсэг нь мөн зэс ялтсаар таглагдсан бөгөөд асфальтаар бүрхэгдсэн байжээ. Мөн цилиндр дотор төв хэсэгт нь төмөр саваа байх ба дээд талаас нь асфальтаар тогтоож өгчээ. Олдворыг олох үед доторх төмөр саваа нь ихээхэн зэвэрсэн байсан байна.

Read more...

Байгоны хоолой (Тайлагдаагүй оньсогуудаас #5)

Байгоны хоолой гэдэг нь Хятадын Делинга хотоос баруун урагш 40-өөд км –т орших Байгон ууланд байдаг хоолойнууд юм. Энэхүү хоолойнууд нь 50-60 метрийн өндөртэй пирамид байдлаар холбогдосн гэж үздэг. Мөн уулын орой дээр хаанаас үүсэлтэй нь үл мэдэгдэх зэвтэй төмрүүдийг агуулсан гурвалжин хэлбэрийн гурван нүх байдаг.

Read more...

The Buzzer станцын нууцлаг дохио (Тайлагдаагүй оньсогуудаас #6)

UVB-76 бол ихэнхдээ 4625 kHz (AM бүтэн карьер) давтамж дээр цацагддаг богино долгионы радио станцын код юм. Харин радио сонирхогчдын хувьд The Buzzer нэрээрээ алдартай ба минутанд 25 орчим давтамжтай богино, нэгэн хэвийн дохиог цацдаг байна. Анх энэ дохио нь 1982 оноос баригдаж эхэлсэн бөгөөд хаанаас дамжуулаад байгаа нь тодорхойгүй байжээ.

Read more...

Super Bowl -ийн тэмцээний үеэрх гэнэтийн "бэлэг" (Тайлагдаагүй оньсогуудаас #7)

Дэлхий дээрх хамгийн олон үзэгчидтэй тэмцээнүүдийн нэг бол Америк хөлбөмбөгийн Super Bowl юм. Өнгөрсөн жил Аризоны Туксонд болсон Super Bowl XLIII тоглолтыг ойролцоогоор 150 сая үзэгч телевизээр үзсэн байдаг. Харин энэ үеэр кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч Comcast компанийн систем тасалдаж NBC-ээр тоглолт үзэж байсан мянга мянган үзэгчдийн өмнө порно гарч эхэлжээ.

Read more...

Цэнхэр халимны дуу (Тайлагдаагүй оньсогуудаас #8)

1960-аад оны үед хэсэг биологичид цэнхэр халимны дууг бичиж авахаар хэд хэдэн далайд микрофон суурилуулжээ. Эрдэмтэд халимны амьдралыг судлах зорилготой байсан байна. Гэвч суурилуулснаас хэдэн жилийн дараа нэгэн хачирхалтай үр дүнг илрүүлжээ. Дэлхийн хамгийн том амьтад маань жил ирэх бүр илүү хүчтэй авиа гаргаж байв. Энэ нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж нэмж микрофон суурилуулан нухацтай судалж эхэлжээ.

Read more...

Амиа хорлогч ноход (Тайлагдаагүй оньсогуудаас #9)

Шотландын Милтон тосгоны ойролцоо Овертоун хэмээх гүүр байдаг. Энэ гүүрэн дээрээс маш олон тооны нохой үсэрч үхсэн бөгөөд ямар учиртай нь одоо болтол тодорхойгүй байна. Яг хэзээнээс эхэлж үсэрч эхэлсэн нь мөн л тодорхойгүй ба ямартай ч сонин хэвлэл дээр нийтлэгдэж эхэлсэн мэдээнүүдээс харахад магадгүй 1950-иад оноос энэ явдал эхтэй байж болох гэнэ. Дунджаар сардаа нэг нохой үсэрч амиа хорлодог ажээ.

Read more...

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP