Хамгийн сонирхолтой 5 эрлийз амьтан
>> Tuesday, September 14, 2010
Эрлийз хүмүүс зөндөө байдаг. Түүнтэй адилхан эрлийз амьтад ч энэ ертөнцөд олон байдаг аж. Миний мэдэхээр морь, илжиг хоёрын эрлийзийг луус, үхэр сарлагийн эрлийзийг хайнаг гэдэг. Үүнтэй адилаар нэг төрөл зүйлд багтах (биологийн хэллэгийг сайн мэдэхгүйг өршөөнө үү) бусад амьтад ч эрлийз үр төл төрүүлдэг байна. Эдгээрээс хамгийн сонирхолтойг нь та бүхэнд хүргэж байна.
1. Zebroid (Zebra + морины төрөлтөн)
Zebroid нь алаг тахь болон бусад морины төрөлтөн (морь, илжиг гэх мэт) амьтдын эрлийз юм. Анх 19-р зууны үед эрлийзжүүлж гаргаж авч байжээ. Чарльз Дарвин хэд хэдэн zebroid-ийг өөрийн ажилдаа ашигладаг байсан аж. Zebroid-ууд ихэвчлэн алаг тахь биш эцэг эхтэйгээ адилхан бөгөөд харин алаг тахь шиг судалтай байдаг байна. Эдгээр судлууд нь бүх биеийг бүрхдэггүй, ихэвчлэн хүзүү хөл зэргээр тархсан байдаг. Хэдийгээр Zebroid-ийг уналга, ачлаганд ашиглаж болох боловч догшин зэрлэг байдаг тул барихад нэлээд төвөгтэй аж.
2. Cama (Camel + Llama) Тэмээ + Лам гөрөөс
Cama нь нэг бөхт тэмээ болон лам гөрөөсний хооронд зохиомол үр суулгалт явуулсны үр дүн дэх эрлийз юм. Энэ нийлүүлгийг тэмээ шиг биетэй, хүчтэй мөн лам гөрөөс шиг байгальдаа дасан зохицох чадвартай амьтан бүтээх зорилгоор Дубайд хийсэн байна. Нэг бөхт тэмээ нь лам гөрөөснөөс зургаа дахин хүнд жинтэй бөгөөд ийм учраас энгийн аргаар хээлтүүлэг хийх боломжгүй байсан ба харин эр лам гөрөөс эм тэмээтэй нийлээд үр тогтох боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Cama нь анх жирийн лам гөрөөсний тугалаас жижиг, тэмээ шиг жижиг чих, урт сүүлтэй төржээ. Анхны Cama –ийн хувьд бүх зүйл сайхан байсангүй, урам хугармаар ноомой, залхуу амьтан болжээ.
3.Leopon - Толботой арслан (Leopard + Lion) Арслан + Ирвэс
Толботой арслан нь эрэгчин ирвэс болоод эмэгчин арслан хоёрын хамтын бүтээл юм. Энэ амьтны толгой нь арсланыхтай төстэй бол бие нь ирвэсийнхтэй илүү төстэй. Хамгийн анх тэмдэглэгдсэн Leopon нь 1910 онд Энэтхэгт бүртгэгджээ. Leopon нь жирийн ирвэснээс том биетэй бөгөөд арслан, ирвэсний онцлог шинжүүдийг агуулсан байдаг ба жишээлбэл ирвэс шиг авирч дүүлэхдээ сайн бөгөөд арслан шиг сүргээрээ амьдрах хандлагатай байдаг гэнэ.
4. Wholphin (Whale + Dolphin) Халим + Дельфин
Wholpin нь эмэгчин дельфин болон эрэгчин халим хоёрын хоорондоос гардаг маш ховор эрлийзүүдийн нэг юм. Хэдийгээр тэд байгальд зэрлэгээрээ байдаг гэх боловч Хавай дахь “Sea Life” паркад гаргаж авсан хоёр wholpin байдаг байна. Анхных нь 1985 оны 5 сарын 15-д төржээ. Wholpin-ий хэмжээ, өнгө, хэлбэр зэрэг нь эцэг эхийнхээ шинжүүдийн дундаж гэж хэлж болно. Мөн нутгийн ардууд далайд загасчилж явахдаа Wholpin-той таарах тохиолдол байдаг бөгөөд тэд түүнийг “саарал мангас” хэмээн нэрийддэг байна.
5. Liger (Lion + Tiger) Арслан + Бар
Liger нь эрэгчин арслан болон эмэгчин барын эрлийз бөгөөд дэлхий дээрх хамгийн том муур. Ойролцоогоор 320 кг жинтэй байдаг ба дунджаар 3.05 м орчим урттай байдаг. Бие нь арслангийнх шиг ухаа хонгор өнгөн дээр барын судалтай. Арслан усанд сэлэх дургүй байдаг бол Liger бар шиг усанд сэлэх дуртай бөгөөд арслан шиг сүргээрээ байх дуртай гэнэ. Мөн зэрлэг байгальд байх нь бараг боломжгүй бөгөөд учир нь арслан, бар хоёрын амьдардаг бүс нутаг өөр өөр юм байна. Liger-ууд бараг эцэг эх хоёрыгоо нийлүүлсэн шиг тийм том болж өсдөг.

4 сэтгэгдэл:
сонин юмаааааааааа
Гайхалтай. Хүмүүс юу ч хийж мэднэ. Байгаль бас өөрөө юу ч бүтээж мэднэ.
Үнэн сонирхолтой байлаа. Гялайлаа.
сонин юм байна шүү
Post a Comment