Газарзүйн сонирхолтой баримтуудаас..
>> Friday, September 3, 2010
Канад нь газар нутгаараа дэлхийд хоёрт ордог улс боловч бас гайхуулах бахархах зүйлс ихтэй орон. Дэлхийн бүхий л нууруудын (хиймэл биш) 50-иас дээш хувь нь Канадад байдаг. Гурван км квадратаас дээш талбайтай нууруудын тоо л гэхэд 31,752 байдаг ба нийт газар нутгийнх нь 9 хувь нь цэвэр усаар бүрхэгдсэн юм байна.
Дэлхийн хамгийн том хот бол Өвөрмонголын Хөлөнбуйр юм. Мэдээж газар нутгийн хэмжээгээрээ шүү дээ. Энэ нь 263953 км2 газар нутгийг хамардаг ба Францын тал гэсэн үг юм. Хүн амын нягтшил дэндүү бага ба нүд алдам эзгүй тал хотын нэг хэсэг гээд л бодчих. Мэдээж үйлдвэрлэл, захиргаа гэх мэт нь нэг цэгт төвлөрсөн байдаг байна.
Дэлхийн хамгийн хуурай газар бол Антарктид юм. Энд хэдэн сая жилийн турш бороо ороогүй. Харин хоёрдугаарт Атакамагийн цөл ордог ба 400 жилийн турш энд ганц ч усны дусал унаагүй гэнэ. Гуравдугаарт Сахарын цөл ордог.
Kola Superdeep өрмийн цооног нь дэлхийн хамгийн гүнзгий нүх бөгөөд 12261м гүн. Энэ нь Эверест дээр хагас Эверестийг тавьсантай тэнцүү, Марианы хонхроос гүн юм байна. Мэдээж дэлхийн гүн рүү ийм их орсон тул сонирхолтой зүйлстэй их тааралддаг аж. Жишээлбэл маш их хэмжээний устөрөгч энэ газрын доор байгааг илрүүлжээ.
АНУ-ын New York хотод Ромд байдгаас илүү италичууд, Дублинд байдгаас илүү ирландчууд, Тель-Авивд байдгаас илүү еврейчүүд байдаг гэвэл итгэх үү?

1 сэтгэгдэл:
Гайхалтай
Post a Comment