Кинонд тоглохын тулд жингээ өөрчилсөн 13 жүжигчин
>> Saturday, September 4, 2010
Жүжигчин хүн гэдэг зөвхөн жүжиглээд зогсохгүй, тухайн дүрдээ орж илүү сайн гаргахын тулд юу эсийг хийх билээ. Зан ааш, стиль имижээсээ эхлээд өөрийн биеийн жингээ хүртэл өөрчилдөг байна. Хамгийн сонирхолтой нь тэд жирийн хүний хүсээд ч хүрэмгүй өөрчлөлтийг хэдхэн сарын дотор хийдэг нь гайхалтай. Киноныхоо төлөө жингээ өөрчилж байгаа олон жүжигчин байдаг ч арай сонирхолтой 13-ийг нь хүргэж байна.
1. Christian Bale
The Machinist (2004)
Энэ кинонд тоглохын тулд Christian Bale 78-аас 49 кг болтлоо 29 кг орчим жин хасжээ. Найруулагч нь түүнийг үүнээс илүү жин хасахыг хүссэн ч эрүүл мэндэд нь эрсдэлтэй тул энд хүрээд зогссон байна. Тэрбээр өдөрт нэг лааз туна загас, нэг алим идэх хоолны дэглэмтэй байсан бөгөөд түүний энэ 29 кг нь кино жүжигчдийн хувьд жин хассан рекорд нь юм байна. Харин Batman Begins (2005) кинонд тоглохдоо эргээд хэвийн жиндээ оржээ.
2. Colin Farrel
Triage (2009)
Дүрдээ бэлтгэхийн тулд Collin Farrell 20 кг орчмоор турсан бөгөөд гэнэт ийм байдалд орсонд нь гэр бүл, найзууд нь ихээхэн санаа зовсон гэдэг. Ийм төрхтэй болохын тулд тэрбээр хар кофе, калоргүй кола, туна загас зэргийг хэрэглэж байв.
3. Robert De Niro
Raging Bull (1980)
Jake La Motta-ийн дүрд тоглохын тулд Robert De Niro 27 кг жин нэмжээ.
4. Matt Damon
The Informant! (2009)
Өөрөөс нь илүү жинтэй Mark Whitacre-ийн дүрдээ тоглохын тулд Matt жингээ нэмж эхэлсэн байна. Тэрээр маш их гамбургер, пицца болон хар пиво зэргийг хэрэглэсний эцэст 13 кг-ийг нэмжээ. Сэтгүүлчдэд ярихдаа энэ үнэхээр хөгжилтэй байлаа гэсэн байна.
Courage Under Fire (1996)
Харин энэ кинондоо тоглохын тулд Matt Damon 18 орчим кг жин хаяжээ.
5. Tom Hanks
Cast Away (2000)
Киноны гол дүр арал дээр хаягдахаас өмнөх махлагдуу эрийн дүрийг бүтээх гэж Tom Hanks 22 кг жин нэмжээ. Тэрээр ямар ч дасгал хийхгүй байснаар таргалав. Харин арал дээр гээгдээд турж эцсэн дүрийг нь авахын тулд нэг жил хүлээх шаардлагатай болсон байна. Учир нь тэрбээр энэ хугацаанд турж, үсээ ургуулсан бөгөөд найруулагч нь ч өөр кино хийгээд амжээ.
6. George Clooney
Syriana (2005)
George Clooney Тагнуулын ажилтан Robert Barnes-ийн дүрийг бүтээхийн тулд 15 кг жин нэмжээ.
7. 50 Cent
Things Fall Apart (2011)
34 настай дуучин, жүжигчин маань хорт хавдар туссан дүрд тоглохын тулд 96кг –аас 72 кг хүртлээ турж 24 кг жин хассан бөгөөд 9 долоо хоногийн турш шингэн тураах дэглэм барьж, маш их алхжээ.
7. Vincent D’Onofrio
Full Metal Jacket (1987)
Vincent D’Onofrio нь Pvt-ийн дүрд тоглохдоо 31кг-аар таргалжээ. Ингэхийн тулд долоон сар шаардлагатай байсан харин буцааж хэвэндээ ороход есөн сар болжээ.
8. Jared Leto
Chapter 27 (2007)
Энэ кинонд тоглохын тулд Jared Leto 30кг жин нэмсэн байна. Хэт их жин нэмсний харгайгаар сүүлдээ бүр тэргэнцрээр явдаг байсан байжээ.
8. Charlize Theron
Monster (2003)
Charlize Theron өөрийн дүрдээ бэлтгэхийн тулд 13 кг орчмоор таргалжээ. Харин киноны нөгөө дүр Christina Ricci 4.5 кг жин нэмсэн.
9. Emile Hirsch
Into The Wild (2007)
Өлсөхийнхөө эрхэнд хортой жимс идэж үхдэг дүр түүнийг 18кг орчим жин хаяхад хүргэжээ.
10. Renee Zellweger
Bridget Jones’s Diary (2001)
Дүрдээ бэлтгэхийн тулд Renee Zellweger 11кг орчмоор таргалсан байна.
11. Taylor Lauther
New Moon (2009)
Энэ киноны Jacob Black-ийн дүрд Taylor Lauther тоглосон билээ. Хэдийгээр найруулагч нь түүнийг богино хугацаанд хангалттай хэмжээний жин нэмж чадахгүй нь гэж айж байсан ч 11 кг нэмж, дасгал хийсний хүчээр зангирсан сайхан булчинтай ч болж амжсан байна :D
12. Russell Crowe
Body of Lies (2008)
Австралийн кино од Russel Crowe энэ кинонд тоглохын тулд 28 кг жин нэмсэн ба чиизбургер, Sprinkles-ийн жижиг бялуунуудыг ихээр идсэн байна.
13. Benecio Del Toro
Fear and Loathing in Las Vegas (1998)
Энэ кинондоо тоглохын тулд тэрбээр 18 кг орчим жин нэмсэн байна.

4 сэтгэгдэл:
Ямар их сэтгэл вэ? Гайхалтай...
Айхтар хүмүүс юм аа.
nice
Би турчий яршиг
Post a Comment