Хамгийн алдартай 10 киноны хөгжим (#10-8)

>> Wednesday, July 7, 2010

10. Enya – Book of Days (Far and away киноны дуу)

Эния бол Ирландын хамгийн алдартай дуучдын нэг төдийгүй, хөгжимчин, хөгжмийн зохиолч юм. Давтагдашгүй хоолой, үндэсний хөгжим зэргээрээ гайхамшигтай уран бүтээлийг туурвиж чаддаг. Тэрбээр зарагдсан цомгийнхоо тоогоор Ирланддаа U2-ийн ард ордог. Харин Far and Away нь найруулагч Рон Ховардын 1992 онд найруулан бүтээсэн кино бөгөөд Том Круз, Николь Кидман нар тоглосон юм. 1890-ээд оны үеийн Америкт өөрсдйин хувь тавилангаа хайхаар ирсэн хоёр Ирланд цагаачийн тухай өгүүлэх энэхүү кино нь мөн л үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл билээ. Харин киноны дуу нь киноноосоо илүү амжилт олсон гэхэд хилсдэхгүй. Анх Gaelic xэл дээр дуулагдаж байсан бол хожим нь англи хэл дээрх хувилбар нь гарчээ.


9. Vangelis – Chariots of Fire (Chariots of Fire киноны дуу)
Прогрессив болон нео классик стилийн хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг бол яахын аргагүй Грекийн хөгжмийн зохиолч Вангелис байдаг. Тэрбээр Blade Runner болон 1492: Conquest of Paradise кинонуудын хөгжмийг бичсэн ба хамгийн алдартай нь Chariots of Fire киноны хөгжим юм. 1981 онд бүтээгдсэн энэхүү кино нь 1924 оны зуны Олимпод бэлтгэж буй хоёр гүйлтийн тамирчны тухай өгүүлдэг.
Киноны хөгжим нь киног жинхэнэ уриалан дуудсан бүтээл болгож чадсан юм. Үүнийхээ ачаар ч киноны нэр хүнд олон улсын тавцанд ихээхэн өсчээ. Өнөөдрийг хүртэл энэхүү гайхамшигт хөгжим хүмүүст өөрсдийн зорилгодоо хүрэх итгэл найдвар хайрлаж байдаг. 1982 оны тавдугаар сард энэ хөгжим нь AНУ-ийн хөгжмийн chart-д 1-т, Их Британид 12-т орж байсан ба Японд 1981 оны хамгийн их зарагдсан single болж байсан ажээ. Түүнчлэн эдүгээг хүртэл Грекийн уран бүтээлч Америкийн chart-ийг тэргүүлсэн цорын ганц тохиолдол энэ юм байна.


8. Steven Stevens & Harold Faltermeyer Top gun anthem (Top Gun киноны хөгжим)
АНУ-ийн зэвсэгт хүчний хамгийн шилдэг нисгэгч болохыг хүсдэг тэнгисийн цэргийн залуу нисгэгч Маверикийн тухай өгүүлэх Top Gun кино 1986 онд гарсан. Харин энэ киноны хөгжим киноноосоо илүү нэр алдартай болж, киноны хувьд ч олон наадам, фестивалд хөгжмийн төрлөөр л шагнал авч байлаа. Алдарт гитарчин, дуу зохиогч Стив Стивенс хөгжимчин Харолд Фалтермэйерийн хамтаар хөгжмийг нь тоглосон байна. Мөн энэхүү хөгжим нь 1987 оны Грэммид Best Pop Instrumental Performance төрөлд шагнал авч байсан байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP