Super Bowl -ийн тэмцээний үеэрх гэнэтийн "бэлэг" (Тайлагдаагүй оньсогуудаас #7)

>> Wednesday, July 7, 2010

Дэлхий дээрх хамгийн олон үзэгчидтэй тэмцээнүүдийн нэг бол Америк хөлбөмбөгийн Super Bowl юм. Өнгөрсөн жил Аризоны Туксонд болсон Super Bowl XLIII тоглолтыг ойролцоогоор 150 сая үзэгч телевизээр үзсэн байдаг. Харин энэ үеэр кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч Comcast компанийн систем тасалдаж NBC-ээр тоглолт үзэж байсан мянга мянган үзэгчдийн өмнө порно гарч эхэлжээ.
Энэ нь Playboy-Enterprises -ийн эзэмшдэг Shorteez хэмээх насанд хүрэгчдийн телевизийн суваг байсан бөгөөд 30 секундын турш Аризон даяар порно кино үзэж орхисон байна.
Comcast компани тайлбарлахдаа үүнийг гэнэтийн тохиолдол байсан гээд гадны ямар нэгэн халдлага байсан хэмээн мэдэгдсэн бөгөөд порно үзүүлсэн хэмээн заргалдсан хэрэглэгч бүрт 10$ -ийн кредит өгсөн аж. Харилцаа Холбооны хороо нь (Federal Communications Commission) энэ хэргийн учрыг шалгана хэмээн мэдэгдсэн ч одоо хүртэл хэн, хэрхэн, ямар шалтгаанаар үүнийг хийсэн нь нууц хэвээрээ байгаа юм. Мөн тэр үед гарсан кино нь порно од Тристан Кингслэйгийн тоглосон кино байсан бөгөөд энэ явдал түүний карьерийн оргил үе болсон гэдэг.

1 сэтгэгдэл:

Frank September 5, 2010 at 3:11 PM  

Азтай бас азгүй явдал болжээ.

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP