Хамгийн алдартай 10 киноны хөгжим (#7-5)

>> Wednesday, July 7, 2010

7.Alan Sylvestri - Forrest Gump suite (Forrest Gump киноны хөгжим)
Алэн Силвестри нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан хөгжмийн зохиолч юм. Найруулагч Роберт Земекистэй хамтран ажилласан бүтээлүүдээрээ ихэд алдартай. Тэрбээр Romancing the Stone, Back to the Future, Cast Away, The Polar Express, Beowulf, Forrest Gump зэрэг олон алдартай кинонуудын хөгжмийг бичжээ.
Forrest Gump нь 1994 онд анх дэлгэцэнд гарсан. Гол дүрд нь Том Хэнкс тоглосон бөгөөд Оскараас зургаан шагнал авсан байна. Театрт гарснаасаа хойш дэлхий даяар 667 сая доллар олсон бүтээл юм. Гэвч мэдээж энэхүү алдартай киног хөгжимгүйгээр нь төсөөлж боломгүй. Киноны сэтгэл хөдлөм хэсгүүд дээр хөгжмүүд нь гайхалтай сайхан зохицож үзэгчдийн сэтгэлийг татсан байдаг.


6. John Williams - Jurassic Park theme (Jurassic Park киноны хөгжим)
Хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Жон Виллямс нь таван удаагийн Академийн шагналтан бөгөөд олон арван алдартай кинонуудын хөгжмийг туурвижээ. Харин Стивен Спилбергийн хоёр кинон дээр ажилласан байдаг. Мөн Бээжингийн Олимп, Ерөнхийлөгч Обамагийн тангарагийн ёслолын ажиллагаа зэрэг томоохон үйл ажиллагаануудын хөгжмийг зохиосон байна. Магадгүй тэрбээр орчин цагийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг байж болох юм.
Харин Jurassic Park бол Стивен Спилбергийн 1993 онд бүтээсэн бүтээл юм. Майкл Крэйгтоны динозавруудын клон бүхий арлын тухай зохиолоос сэдэвлэсэн эл кино нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан ба мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. Харин киноны хөгжмийн хувьд адал явдалт алдагдсан аралд өөрийн эрхгүй очих хүслийг төрүүлдэг гэлцдэг билээ.


5. John Williams - Hedwigs Theme (Harry Potter киноны хөгжим)
Жон Виллямс нь мөн Харри Поттер киноны хөгжмийг зохиосон юм. Анх эхний анги болох Harry Potter and the Philosopher’s Stone кинонд хөгжмийг нь бичсэн бөгөөд энэ нь дараа дараагийн ангуидад ч ашиглагдсан байна. 2002 онд Академийн шагналд нэр дэвшсэн боловч авч чадаагүй байна.
Төгөлдөр хуурын хэсэг нь нууцлаг, үл мэдэгдэх байдлыг маш сайн илэрхийлж өгдөг бөгөөд киноны утга агуулгыг тэр чигээр нь илтгэж буй мэт. Илбэ шидийн ертөнцийн сүр жавхланг энэ хөгжимгүйгээр нь төсөөлөхийн аргагүй юм. Харин миний оруулсан энэ хувилбар нь бол франын алдарт төгөлдөрт хуурч Ричард Клэйдэрманы тоглосноор билээ.


Үргэлжлэл бий...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP