Цэнхэр халимны дуу (Тайлагдаагүй оньсогуудаас #8)
>> Wednesday, July 7, 2010
1960-аад оны үед хэсэг биологичид цэнхэр халимны дууг бичиж авахаар хэд хэдэн далайд микрофон суурилуулжээ. Эрдэмтэд халимны амьдралыг судлах зорилготой байсан байна. Гэвч суурилуулснаас хэдэн жилийн дараа нэгэн хачирхалтай үр дүнг илрүүлжээ. Дэлхийн хамгийн том амьтад маань жил ирэх бүр илүү хүчтэй авиа гаргаж байв. Энэ нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж нэмж микрофон суурилуулан нухацтай судалж эхэлжээ.
Сонирхолтой нь халимнууд улам хүчтэй авиа гаргасаар байсан ба энэхүү явдлыг 1960 оноос хойш судалсаар одоогоос найман жилийн өмнө анх олон нийтэд мэдээлжээ. Судлаачид Атлантын далайн хойд хэсэг, Номхон далайн өмнөд хэсэг, Энэтхэгийн далайн зүүн хэсгээр мянган мянган цэнхэр халимны дууг бичиж авсан ба дууны өнгөний давтамж жил бүр цөөн тооны герцээр буурч байгааг илрүүлжээ. Энэ үр дүн дэлхийн хаана ч адилхан байв. Эрдэмтэд үүнийг далайн дуу чимээ ихсэж буйтай, сүргийн бүтэц өөрчлөгдөх, эсвэл шинэ байдлаар үржилд орох хэлбэр гэж олон таамаглал дэвшүүлж байна. Мөн өнгөрсөн зууны эхний хагаст цэнхэр халимнуудыг маш ихээр агнасан ба харин одоо тоо толгой нь өсөж байгаатай холбоотой ч байж болох юм. Гэхдээ зөвхөн эр цэнхэр халим дуу гаргадаг тул энэ нь эвцэлдэх үйл ажиллагаатай илүү холбоотой байх гэж судлаачид үзэж байгаа гэнэ.
1 сэтгэгдэл:
Халимаа гэж...
Post a Comment