The Buzzer станцын нууцлаг дохио (Тайлагдаагүй оньсогуудаас #6)

>> Wednesday, July 7, 2010

UVB-76 бол ихэнхдээ 4625 kHz (AM бүтэн карьер) давтамж дээр цацагддаг богино долгионы радио станцын код юм. Харин радио сонирхогчдын хувьд The Buzzer нэрээрээ алдартай ба минутанд 25 орчим давтамжтай богино, нэгэн хэвийн дохиог цацдаг байна. Анх энэ дохио нь 1982 оноос баригдаж эхэлсэн бөгөөд хаанаас дамжуулаад байгаа нь тодорхойгүй байжээ.
Харин сонирхолтой нь оросоор ярьж байгаа хүмүүсийн яриа сонсогдсон ба гэхдээ 28 жилийн турш 3-4 удаа л ярихыг нь сонсжээ. 2003 оны 1 сарын 16-д станцын цацаж байгаа дохио илүү өндөр, арай удаан хугацаагаар сонсогдох болсон боловч хэсэг хугацааны дараа буцаад өмнөх хэвэндээ орсон байна.
Хааяадаа холын яриа болон бусад чимээ сонсогддог тул дохио дамжуулаад байгаа төхөөрөмж маань шууд, байнга нээлттэй байдаг микрофоны цаана байдаг гэж таамагладаг. Харин станцын дамжуулагч антен нь Москвагаас баруун хойш 40 км-ийн зайд Поварова хэмээх газар байрладаг ба 1997 онд анх станцаар хүн ярих хүртэл энэхүү байрлал болон кодын нэр зэрэг нь тодорхойгүй байсан гэдэг. Зураг дээр Поварова дахь дамжуулагчийг хиймэл дагуулаас авсныг харуулжээ. Ямар зорилгоор ийм дохио дамжуулаад байгаа нь одоо хүртэл тодорхойгүй, нууцлагдмал хэвээрээ байна. Магадгүй тагнуулын мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй хэмээн зарим нэг сонирхогчид таамаг гаргадаг аж. Дохиог сонсоё гэвэл нэг иймэрхүү:

1 сэтгэгдэл:

Frank August 2, 2010 at 7:18 PM  

ОРос ах нар нэг юм хийж байгаа байхаа.

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP