The Bloop: Далайн ёроол дахь учир битүүлэг авиа (Тайлагдаагүй оньсогуудаас #3)
>> Wednesday, July 7, 2010

NOAA-аас мэдээлж буйгаар бол энэ нь усан онгоц, тэсрэх бөмбөг мэт хүний үйл ажиллагаагаас үүдсэн дуу авиа биш гэнэ. Мөн газар хөдлөлт, галт уул зэрэг байгалийн үзэгдлүүдээс үүдсэн дуу ч биш аж. Харин Bloop-ийн шинж чанараас үзэхэд амьд амьтны дуутай илүү төстэй аж. Гэхдээ ямар амьтан гэдгийг нь тодорхойлох боломжгүй байгаа ба учир нь одоогоор мэдэгдэж байгаа биологийн дуу авианаас хэд дахин чанга байгаа юм.

Харин Bloop-ийг бичиж авсан станцууд нь далайн гадаргаас хэдэн зуун яардын гүнд даралт болон температурын тааламжтай нөхцлөөр ямар нэгэн сарнилт багатай дуу авиаг дамжуулдаг "Deep sound channel" хэмээх усны давхаргад байрладаг ба ихэнхдээ халим, усан онгоц, газар хөдлөлт зэрэг дуу чимээг илрүүлдэгээс гадна Bloop мэтийн нууцлагдмал дуу авиаг ч илрүүлдэг байна.
1 сэтгэгдэл:
Монголд азаар далай байхгүй. Байсан бол том амьтан нуугдах байсан :P
Post a Comment