Станислов Петров – Магадгүй дэлхийг сөнөхөөс аварсан хүн

>> Saturday, August 7, 2010

Хүйтэн дайн оргилдоо хүрч Орос Америкууд бие биенийхээ эсрэг олон арван цөмийн зэвсэг чиглүүлэн тавьсан байв. Сэжигтэй санагдсан жижиг мэдээлэл ирэхэд ч цөмийн дайн эхэлж болох байсан ба энэ хоёр улс байтугай нь газрын хөрснөөс арчигдаж хэдэн зуун сая хүн үхэлд хүрэх байжээ.



Харин тэр үед Зөвлөлтийн Агаараас хамгаалах хүчний Дэслэгч Хурандаа Станислав Петров нөхцөл байдлын гол хүмүүсийн нэг байв. Тэрбээр АНУ юу хийж байна, бүгдийг хянадаг байж. АНУ-аас дайралт илэрсэн үед сөрөг дайралтыг эхлүүлэн бүх пуужингуудаа аль болох хурдан харвах ёстой байв.

Энэ бол 1983 оны 9 сарын 26-ны өдөр байлаа.  Шөнө дундаас өнгөрөөд хэдэн минут болсны хойно Петровын хяналт дээр дэлгэцүүд улайж дайралт эхэлсэн гэх дохио өгч эхэлжээ. Оросын анхааруулга өгөх програм АНУ-ийг пуужин харвасан гэж мэдэгдэв. Одоо бүх зүйл Петровын нуруун дээр бууж иржээ. Харин хүний тархи компьютрийн эсрэг шийдвэр гаргав. Тэрбээр үүнийг хуурамч дохио хэмээн үзэж маш хурднаар шийдвэрээ гаргалаа. Оросын тал хариу пуужин харвасангүй.

Түүний шийдвэр зөв байжээ. Компьютерийн хувьд 5 пуужин ирж байна хэмээн мэдээлсэн бөгөөд Петров харин үүнд итгэсэнгүй. Хэрвээ дайн эхэлсэн л бол тавхан пуужин харвах ёсгүй, нэг эхэлсэн л бол тэр чигээр нь газрын хөрснөөс устгах хэмжээний пуужин ирэх ёстой гэж тэр үед бодсоноо Петров дурссан байна. Харин тушаалаар бол нэг ч пуужин ирсэн бай хамаагүй хариу цохилт шийдвэрийг гаргах ёстой аж.

Хэрвээ тэр орой Станислов Петров ээлжинд гараагүй бол яах байсан бол? Өөр хэн нэгэн өөр шийдвэр гаргасан бол юу болох байсан бол? Лав л энэ дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн байх нь дамжиггүй. Ямартай ч энэ хүний ачаар бид амьд яваа байх нь :)

3 сэтгэгдэл:

Frank August 9, 2010 at 10:50 AM  

Удирдах албан тушаалтны хувьд шийдвэр гаргалт маш чухал.

serenity August 10, 2010 at 11:40 AM  

зөв л шийдвэр гаргаж дээ

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP