Согтуу байхдаа интернэтэд хийж болохгүй 10 үйлдэл
>> Tuesday, August 3, 2010
Гэртээ согтуу ирээд интернэтэд орох нь хэдий хөгжилтэй байж болох ч маргааш нь бас яггүй асуудлуудтай тулгарч магадгүй шүү. Ямартай ч танд хэрэг болж магадгүйн үүднээс согтуу байхдаа интернэтэд хийж болохгүй 10 үйлдлийг танилцуулъя. Хүн бүр согтохдоо адилгүй ч ерөнхий нийтлэг байдлаар нь оруулсан болно.
1.Ажилтайгаа холбоотой зүйлсэд хариу өгөх
Магадгүй таны шөнийн 3 цагт бичсэн э-мэйл чинь шөнөжингөө ажилладаг гэж сэтгэгдэл төрүүлж болох ч таны бичсэн зүйл тийм ч олигтой биш л байх болов уу
2. Хамаатан, гэр бүлийнхэнтэйгээ чатлах
Гэр бүл, хамаатан саднуудын хооронд ямар нэг асуудал байж л байдаг. Эрүүлдээ бодсоноо согтуудаа гэгчээр элдэв шалихгүй юмнаас хэрүүлийн алим үүсгэвэл яана?
3. Нууц үгээ солих
Маргааш нь бүх зүйл биш юм аа гэхэд зарим зүйлээ санахгүй байдаг. Харин та э-мэйлийн пассвордоо өөрчилчихөөд санахгүй бол яах вэ. “034893sdlf943pow3509” гэж өгсөн ч юм билүү хэн мэдлээ.
4. Кредит картаа ашиглах
Согтуудаа eBay-ээс кредит картныхаа бүх мөнгөөр эртний Викингийн дуулга худалдаад авчихсан, маргааш нь амаа барьсан хүн байдаг л юм байна лээ.
5. Өөрийн статус болгондоо согтуу биш гэдгээ тайлбарлах
Энэ мэдээж тун хэрэггүй үйлдэл боловч согтуу интернэтчдийн хувьд хамгийн хийх дуртай зүйл нь байдагт гайхах юун.
6. Экс-үүддээ э-мэйл илгээх
Ихэнх хүмүүс согтуудаа ер нь интернэт ч гэлтгүй хуучин найз залуу, охиноо гэнэт үгүйлж эхэлдэг. Тэдэнтэй яримаар санагдаж, мсж илгээдэг. Уулзаж учрамаар байна гэж мэйл бичдэг. Маргааш нь харин бөөн асуудал.
7. Тэнэг э-мэйлүүд илгээх
Та мэдээж согтуу, бөөн сэтгэлийн хөөрөл, хөгжилтэй галзуу зүйлд дурлана. Тэнэг мэйлүүд бичиж, хүн амьтнаар даажигнана. Харин хүн бүр өөртэй чинь хамт баясахгүй л болов уу
8. Youtube-д видео хийх
Тиймээ, та өөрийнхөө согтуу, тэнэгтэж байгаа бичлэгээ Youtube-д байршуулж чадна.
9. Порно татах
Магадгүй та татаж чадах байх, гэхдээ татснаа устгах, эсвэл нуухаа санах болов уу. Ялангуяа олон хүн эзэмшдэг компьютер дээр...
10. Мэдээ унших
Хэрэггүй л болов уу даа. Учир нь та маргааш юу уншсанаа бараг л санахгүй. Уншиж байснаа ч санахгүй байж магад

3 сэтгэгдэл:
кэкэ. хөгжилтэй юмаа
за тэр чатлана гэдэг чинь их осолтой хог байгаам.
комныхоо хажууд уухаар бол мэсэнжэрээ анинсталл хийнэ гэсэн томъёо зохиолтой
хэ хэ чатлах гоё штэ. я гэвэл би их чатладаггүй болхоор.Согтуу үедээ хөгжим сонсож гэрийнхээ ажилийг хийхээс өөр өөр хөгжилтэй ажил олдохгүйн байна лдөө. тэгээд дараа нь ядарсанаа мэдээд л унтахаас ХА ХА ХА ХА
Post a Comment