Газар дээрх хамгийн хурдан 10 амьтан
>> Saturday, September 25, 2010
Хорвоо дэлхий дээр түг түмэн зүйлийн амьтад оршин байдаг билээ. Түүний дотор хуурай газрын амьтад нэн олон. Тэгвэл газрын амьтдаас хамгийн хурдан нь ямар амьтад байдаг бол? Судлаачдын олж тогтоосон хамгийн хурдан 10 амьтны тухай мэдээлэл болон сонирхолтой видеонуудыг орууллаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
1. Үчимбэр (114 км/ц)
Үчимбэр буюу Cheetah нь асар хурдтай мөртлөө авирах чадваргүйгээрээ онцлог, муурын овгийн содон гишүүн. Тиймээс ч үчимбэрийг өөрийнх нь төрөл Acinonyx-д ангилдаг. Хуурай газрын хамгийн хурдан амьтан бөгөөд 460 м хүртэл богино зайд цагт 114 км/цаг хурдалж чадна[2]. Гурван секундын дотор 110 км/цаг хүртэл хурдаа авч чаддаг бөгөөд энэ нь ихэнх спорт машинуудаас -давсан үзүүлэлт юм.
2. Pronghorn Antelope (95 км/ц)
3. Морь (88 км/ц)
Та бидний сайн мэдэх морь мэдээж хурдан амьтдын нэгд зүй ёсоор орох билээ. Гэхдээ жирийн дундаж морьдын хувьд цагт 40-48 км/ц хурдтай давхидаг. Харин хүмүүс бид өнө эртнээс морийг гаршуулан сургаж онцлог шинжүүдээр нь үүлдэржүүлсний эцэст тусгай уралдааны зориулалттай морьдийг ч бий болгох болсон. Эдгээр үүлдрүүдээс хамгийн алдартай нь богино зайн уралдааны American Quarter Horse бөгөөд энэ үүлдрийн зарим морьд цагт 88 км хурдалж рекорд тогтоожээ.
4. Blue Wildebeest (80 км/ц)
Энэхүү видео дээр Wildebeest, арслан, үчимбэр болон Grant's Gazelle-үүд гарна.
5. Арслан (80 км/ц)
6. Springbok (80 км/ц)
7. Бор чандага (77 км/ц)
Чандага болон үнэгний дээд хурдаараа хурдалж байгаа бичлэг олдсонгүйд өршөөгөөрэй.
8. Улаан үнэг (77 км/ц)
9. Grant’s Gazelle (76 км/ц)
Анх шинжлэх ухаанд нэр томьёог нь оруулж ирсэн James Grant-ийн нэрээр нэрлэгдсэн энэхүү гөрөөс нь Африкийн зүүн хэсгээр нутагладаг өвсөн тэжээлтэн. Газар дээрх хамгийн хурдан амьтантай хамт амьдарч хоол тэжээл нь болдгийнхаа хувьд тэд ч бас хурдан давхих шаардлагатай. Хамгийн хурдандаа цагт 76 км хурдална.
10. Thomson’s Gazelle (76 км/ц)
Grant’s Gazelle –ийн адилаар мөн судлаач эрдэмтнийхээ нэрээр нэрлэгдсэн энэ өвсөн тэжээлтэн нь гөрөөсний төрлөөс хамгийн их судлагдсан нь байх талтай. Африкийн Саванна болон өвсөрхөг нуга хөндийд бэлчээрлэн амьдрах ба хэдэн зуугаас хэдэн мянгаараа нүүдэллэдэг. Махчин араатнуудаас цагт 76 км-ийн хурдтай зугтаж чадах ба маш хурдан эргэх, өндөрт үсрэх зэргээр хууран төөрөлдүүлдэг аж.
Энд харин Thomson's gazelle хурдаараа бараг гүйцэгдэх байсан ч хууралтаараа үчимбэрийн хурдыг сааруулж амьд гарлаа.
Жич: Энэхүү мэдээлэл дээрх зарим амьтдын монгол нэрийг мэдэхгүй байгаа тул англиар нь орууллаа. Хэрвээ та бүхэн мэддэг бол харамгүй хуваалцаарай.
3 сэтгэгдэл:
goy medeelel bnuu
Гайхалтай.
Гайхалтай байлаа. Үнэхээр сэтгэгдэл төрлөөө. Тэр дэр нэг гөрөөсний цааана муу Хулгар шар маань харагдаж байна. Бараг л нялмас гоожлоошд. хэ хэ
Post a Comment