Эрчүүдэд тавьдаг хамгийн хэцүү 5 асуулт

>> Tuesday, October 5, 2010

Хүүхнүүдийн зүгээс эрчүүдэд тавидаг, магадгүй зарим эрчүүдэд хариулахад төвөгтэй байдаг, заримд нь бүр нэн төвөгтэй байдаг таван асуултад хэрхэн зөв хариулах талаар орууллаа. Мөн хэлж болохгүй, хэлбэл хэрүүл, цаашлаад юу  ч болж мэдэх тохиромжгүй хариултуудыг бас доор нь жагсаалаа. За тэгээд мэдээд авчихсан байхад илүүдэхгүй биз ээ.

Асуулт 1: Чи одоо юу бодож байна?

Зөв хариулт: “өө, би бүр гөлөрчихөж, би зүгээр л чамайгаа ямар гайхалтай, ухаалаг, үзэсгэлэнтэй тухай, чамтай учирсан би ямар азтай залуу вэ л гэж бодож суулаа”

Тохиромжгүй хариултууд:
-Хөлбөмбөг
-Шар айраг
-Чиний таргалж байгаа тухай
-Хэрвээ би үхвэл даатгалын мөнгөө хэрхэх тухай
-Өдөр гудамжинд таарсан эмэгтэй түүнээс хөөрхөн тухай

Асуулт 2: Чи надад хайртай юу?

Зөв хариулт: “Тийм”, хэрвээ илүү дэлгэрэнгүй хариулт шаардвал “Тэгэлгүй яахав, хайрт минь”

Тохиромжгүй хариултууд:

-мхм, 00 орчоод ирье
-намайг тийм гэж хэлбэл чамд гоё уу
-хайрыг юу гэж ойлгодгоос чинь хамаарна даа
-яасан?
-Хэн? Би юу?

Асуулт 3: Би тарган харагдаж байна уу?

Зөв хариулт: “Яалаа гэж дээ, огтхон ч үгүй”

Тохиромжгүй хариултууд:

-Хэнтэй харьцуулбал?
-Би чамайг тарган гэдэггүй шүү дээ, гэхдээ бас тийм ч туранхай хүн биш шүү дээ чи минь
-Мах шөлтэй байх чинь чамд зохиж байнаа
-Чамаас тарган хүмүүс зөндөө байна
-Айн, яасан гэнээ? Би өөр юм бодож байлаа

Асуулт 4: Чи тэр эмэгтэйг надаас хөөрхөн гэж бодож байна уу?

Зөв хариулт: “Мэдээж үгүй, чи хамгаас хөөрхөн”

Тохиромжгүй хариултууд:
-Яахав, тийм л дээ, гэхдээ зан аашийн хувьд чи илүү шд
-Тийм ч хөөрхөн биш, гэхдээ гоолиг юм байна лээ
-Чи тэрний насан дээр илүү хөөрхөн байсан байх аа
-Хөөрхөн гэж юу вэ?
Яасан гэнээ? Би өөр юм бодож байлаа

Асуулт 5: Чи намайг үхвэл яах вэ?

Яг тодорхой зөв хариулт байхгүй

(Гэхдээ жинхэнэ хариулт нь: “Спорт загварын машин худалдаж авна”)

Жич: Энэхүү нийтлэлийг зүгээр хөгжилтэй байдлаар нь хүлээж аваарай. Эхнэр, найз бүсгүйгээ гомдоож болохгүй шүү эрчүүд ээ хэхэ :P

5 сэтгэгдэл:

Frank October 6, 2010 at 8:34 AM  

хэхэ. Найз бүсгүй маань надаас ингэж асуухгүй л байх л даа. Ихэвчлэн ухаалаг хүмүүс ийм асуултаас зайлсхийдэг болов уу даа!

Gorgeous October 6, 2010 at 9:07 AM  

Поахаха за зайлаа

Munkhjargal Lkhagvaa brt November 30, 2010 at 8:28 PM  

мэдхэд илүүдэхгүй юм байна

Бараавоо January 16, 2011 at 6:29 AM  

нээх онцын чухал биш юм шиг санагдлаа би гарчиган дээрээс нь үүнээс илүү байх гэж төсөөлж байлаа

Anonymous,  January 28, 2012 at 11:58 AM  

Хэрэв надаас ингэж асуувал.

Охин минь илүү дутуу юм асуулгүй амаа татаад дуугай суу.

Post a Comment

Санал, сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа :D

  © Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009

Back to TOP