Эрчүүдэд тавьдаг хамгийн хэцүү 5 асуулт
>> Tuesday, October 5, 2010
Read more...
LIST BLOG
Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш дайтсаар ирсэн. Одоо ч зарим газар дайтаж л байна. Мэдээж дайн байлдаанд зэр зэвсэг хамгаас чухал. Орчин цагийн дайнд бидний мэдэхээс арай өөрөөр байлдах юм шиг байна. Учрыг мэдэхийг хүсвэл бидний бэлдсэн мэдээллийг сонирхоорой. Нэг зүйл онцолж хэлэхэд АНУ энэ салбартаа тэргүүлж байгаа бололтой. Мөн аминд халгүй технологиуд ч түлхүү хөгжүүлэгдэж байгаа юм байна.
Хорвоо дэлхий дээр түг түмэн зүйлийн амьтад оршин байдаг билээ. Түүний дотор хуурай газрын амьтад нэн олон. Тэгвэл газрын амьтдаас хамгийн хурдан нь ямар амьтад байдаг бол? Судлаачдын олж тогтоосон хамгийн хурдан 10 амьтны тухай мэдээлэл болон сонирхолтой видеонуудыг орууллаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Комик ном зохиолд супер баатруудын бүхэл бүтэн ертөнц бий. Энэ ертөнцөд онцгой ховор чадалтай, ер бусын чадвартай, үзэсгэлэн гоо эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Зарим нэр алдартай нь кино ертөнцөд ч амилдаг. Тиймээс эдгээр супер баатруудын комик дүр болон кино дүрийг харьцуулсан зургуудыг толилуулж байна. Мөн эрэгтэй баатруудыг ч гэсэн орхиогүй байгаа :D
Өмнө нь бид Колаг юунд ашиглаж болох талаар оруулж байсан билээ. Харин энэ удаад шар айргийг хэрхэн ашиглаж болох талаар хамтдаа сонирхоцгооё. Мэдээж хамгийн сайхан бөгөөд үр өгөөжтэй ашиглах тал нь ходоодондоо оруулах гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу гэж бодож байна :P Хэдийгээр цомхон боловч сонирхолтой, бас мэдүүштэй мэдээллийг хүлээн авна уу
Гоо сайхных биш л бол хүмүүс сайн дураараа мэс засалд ороод байдаггүй. Мэдээж хүн болгонд айдас төрүүлдэг болохоор тэр шүү дээ. Үүнийг хийж буй мэс засалчдын баг бол хамгийн хариуцлагатай хүмүүс байдаг. Тэдний нэг буруу үйлдэл өвчтөнийг үхэлд ч хүргэж мэднэ. Та мэс засал хийлгэж байхад эмч нарын амнаас дараах үгнүүд гарвал үнэхээр аймаар биш гэж үү :P Мэдээж энэ бол наргиа юм.10. Henry Winstanley
.Хүйтэн дайн оргилдоо хүрч Орос Америкууд бие биенийхээ эсрэг олон арван цөмийн зэвсэг чиглүүлэн тавьсан байв. Сэжигтэй санагдсан жижиг мэдээлэл ирэхэд ч цөмийн дайн эхэлж болох байсан ба энэ хоёр улс байтугай нь газрын хөрснөөс арчигдаж хэдэн зуун сая хүн үхэлд хүрэх байжээ.

Дэлхийн 1-р дайн 1914 оны 7-р сарын 28-аас 1918 оны 11-р сарын 11 хүртэл үргэлжилжээ. Энэхүү дайн нь тухайн үедээ дэлхийд хүчирхэг байсан улс гүрнүүдийг "Холбоотон" болон "Төвийн хүчнийхэн" хэмээсэн хоёр хэсэгт хуваагдан байлдахад хүргэжээ. Нийт 16 сая хүн нас барсан ба эдгээрийн 9.7 сая нь цэрэг дайчид, үлдсэн нь энгийн иргэд байсан байна. Тухайн үед өнгөт зургийн түүх дөнгөж эхэлж байсан гэж хэлж болох ба 1-р дайны үеийн цэрэг дайчид, энгийн ард иргэдийн амьдралыг харуулсан эдгээр зургууд нь түүхийн ховор, чухал баримт юм.4. James Horner – Braveheart theme (Braveheart киноны хөгжим)
Бидний сайн мэдэх Star Trek II, Cocoon, Aliens, Willow, Glory, A Beautiful Mind, болон Titanic зэрэг кинонуудын гайхалтай хөгжмүүдийг зохиосон хүн бол оркестрын болон киноны хөгжмийн зохиолч James Horner билээ. Түүний бас нэгэн алдартай бүтээлийг энд дурдахгүй байхын аргагүй. Энэ бол 1995 онд бүтээгдсэн Braveheart киноны хөгжим юм. Энэхүү кино нь оскарын шагналаас таван номинацид ялалт байгуулсан юм. Киноны хөгжмийн хувьд Ирландын үндэсний хөгжим болон бусад олон төрлийн аялгууг нэгтгэж өгснөөрөө гайхалтай болсон ба Лондоны Симфони Оркестр анх тогложээ.
10. Enya – Book of Days (Far and away киноны дуу)
Bloop гэдэг нь NOAA (U.S. National Oceanic and Atmospheric Administration) –ийн усан доор илрүүлсэн ультра бага давтамж бүхий маш хүчтэй авиа юм. 1997 оны зун хэд хэдэн удаа энэ авиа баригдсан ба Номхон далайн өмнөд хэсгээс Өмнөд Америкийн өмнөд хэсэг хүртэл усан доор илэрчээ. Энэ авиа нь судлаачдын тависан мэдрэгчүүдэд сонсогдохоор хангалттай далайцтай байсан ба 5000 гаруй км-ийн хүрээнд мэдрэгдэж байсан байна.
1936 онд Багдад хотын ойролцоо 2000 жилийн настай нэгэн тосгоны туурийг ухаж байх үед нэгэн сонирхолтой ваар олджээ. Энэ нь 6 инчийн өндөртэй шавар ваар бөгөөд дотроо ороохдоо гагнаж тогтоосон зэс ялтсан цилиндртэй. Цилиндрийн доод хэсэг нь мөн зэс ялтсаар таглагдсан бөгөөд асфальтаар бүрхэгдсэн байжээ. Мөн цилиндр дотор төв хэсэгт нь төмөр саваа байх ба дээд талаас нь асфальтаар тогтоож өгчээ. Олдворыг олох үед доторх төмөр саваа нь ихээхэн зэвэрсэн байсан байна.© Blogger template Webnolia by Ourblogtemplates.com 2009
Back to TOP